Хотын дарга Х.Нямбаатар тоглоомын талбайн стандартыг хангуулан, засварлаж шинэчлэх даалгавар өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, засварлах, шинэчлэх, Хотын стандартын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлэх;
  • Нийслэлийн хэмжээнд гарааш буулгаж байгаатай холбогдуулан чөлөөлсөн талбайд хийх тохижилтын зураг төслийг боловсруулах, бэлтгэл хангах зэргийг үүрэг болгосон юм.
Гэрлийн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу 311 метр кабелийг булжээ
Гэрлийн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу 311 метр кабелийг булжээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!