Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их хэмжээний мансууруулах ургамал түүж бэлтгэж, хадгалсан хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг ШУВУУ ажиллагаагаар авч ирлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ хамтран зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна
Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.