Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Х.Нямбаатар VS Ч.Хүрэлбаатар /Эрчим хүч/

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эдийн засаг, хөгжлийн сайд дулааны станц барих газар олголтын ерөнхий төлөвлөгөөг баталж өгөөгүй, зогссон.

Надад хэлэх үг олдохгүй байна. Газар олголтын Засгийн газрын шийдвэрийг Ч.Хүрэлбаатар сайд зогсоочихсон шүү дээ. Залгаад утсаа ч авахгүй, тэгээд юу ч хийгдэхгүй. Би үүнийг Засгийн газрын хурал дээр орж хэлнэ.

Тэгээд асуудал шийдэж өгөхгүй бол асуудал шийдэж өгдөггүй хуралд суумааргүй байна гэдгээ хэлээд гарна" гэсэн байдаг.

Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер хуудсаараа дамжуулан "Улаанбаатарт цахилгаан станц барих санал огт орж ирээгүй. Ирнэ ч гэж бодохгүй байна. Учир начрыг нь олж байж сүржигнэнэ үү. Манай яам эрчим хүчний бодлого хариуцдаггүй. Хариуцдаг байсан бол эд нар шиг ингэж шалчиганаж, алдаагаа өрөөл бусад руу чихээд сууж байхгүйгээр ажилчихна" хэмээн хариу тайлбар хийжээ.

“Шударга бусын хонгил“ үүссэнийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг зарлаад найман жил өнгөрчээ
“Шударга бусын хонгил“ үүссэнийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг зарлаад найман жил өнгөрчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ