Өнгөрөгч нэгдүгээр сард "Эрдэнэс Тавантолгой" ХК 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104,000 төгрөг буюу нийт дүнгээр 291.2 тэрбум төгрөгийг тараасан. Тэгвэл 2023 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон нь өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ.
2012.04.11-нээс 2023.12.31-ныг дуустал шинээр төрсөн болон харъяатад орсон Монгол Улсын бүх иргэдэд 1072 хувьцааг шинээр нэмж эзэмшүүлсэн тул ногдол ашгаа авах боломжтой юм байна.
Г.Гантулга: 2012.04.11-нээс 2023.12.31-ныг хүртэл шинээр төрсөн болон харъяатад орсон‼️
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) April 4, 2024
Монгол Улсын бүх иргэн 1072 хувьцааны ногдол ашиг авна‼️@KhurelbaatarCh @tuvdee pic.twitter.com/B02S2X6yYt