Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: ХЭҮК-ийн шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2024.04.02/ Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ танилцууллаа. Тус комиссоос ирүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, улмаар УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ хаврын чуулганаар хүний эрхийг хангах багц хуулийн төсөл, Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж буй зарим нэг аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, бодит үр дүн гаргаж, эргээд ард иргэддээ мэдээлдэг байх шаардлагатай байна. Мөн орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэр хангагдаж буй ч судалж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.

Энэ мэтчилэн Хүний эрхийн үндэсний комисс нээлттэй ажиллаж чадвал иргэдийн хүний эрхийн мэдлэг дээшилж, та бүхний үйл ажиллагааг ч эргээд дэмжиж ажиллана. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд эрүүл, аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглахад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэсэн агуулга бүхий заалт орсон. Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд далд буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэн, мэдээлж, үр дүн гаргах нь чухал юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулах, чөлөөлөх, огцруулах, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, зогсоох саналаа эрх бүхий албан тушаалтанд гаргаж ажиллах хэрэгтэй. Комисс, комиссын гишүүн нэг бүрийн үйл ажиллагааны ил тод байдал нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, улмаар хүний эрхийн мэдлэгтэй иргэд Комиссын үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. Илтгэлийг сонсох нэг өөр хэрэг, хэрэгжилтийг хангахад чиглэж ажиллах механизмыг бүрдүүлэх нь чухал байна" гэв.

Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна
Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.