Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усанд автсан 3 айлыг нүүлгэн шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Нийслэлд өчигдөр орсон нойтон цастай холбоотой шар усны дуудлага мэдээлэл ихэссэн байна. Энэ төрлийн нийт 20 дуудлага ирж, холбогдох байгууллагууд ажиллажээ. Энэ үеэр усанд автсан 3 айл өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлснийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал, шар усанд автсан гэх дуудлага мэдээлэлтэй холбоотой арга хэмжээ авсан байршлуудаас дурдвал,

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1, 4 дүгээр гудамж,
  • Баянзүрх дүүргийн 5, 32, 29-р хороо Зүүн уулын сувгийн гаргалгаа, Алтан-Өлгий, Дарь эх,
  • Сүхбаатар дүүргийн 13, 16-р хороо Рашааны 9 дүгээр гудамж, Бэлх
  • Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн үерийн далан,
  • Сонгинохайрхан дүүргийн 27,40-р хороо Толгойтын гүүрний баруун тал, Хилчин хотхон
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын гудамж, 13-р хороо 5-3 гудамж, 2-р хороо 7-8 байрны дугаарны урд хэсэг зэрэг байршлуудад тогтсон усыг соруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Шар усанд автсан нийт 95 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын давхардсан тоогоор 450 алба хаагч, 125 автомашин механизм, 29 мотопомптой ажиллаж 8500 тонн ус соруулан, 5604 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 310 айл, өрх, 5 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт 12 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дуудлагуудад зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.

Тагнуулаас баривчилсан 4 хүн төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хулгайлах гэж оролджээ
Тагнуулаас баривчилсан 4 хүн төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хулгайлах гэж оролджээ
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.