Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн орон сууцанд их дуу чимээ гаргавал НЭГ САЯ төгрөгөөр торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийтийн орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж чанга дуу чимээ гаргавал Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг  нэг сая хүртэлх төгрөгөөр торгохоор болжээ.

Тодруулбал, шөнийн 22:00-06:00 цагийн хооронд шашны зан үйл хийх, бөөлөх, барилгын хана нурааж чимээ их гаргавал дээрх торгуулийг Цагдаагийн байгууллагаас ногдуулна гэв.

Дулааны улиралд орон сууцны айлууд засвар, үйлчилгээ их хийдэг. Ингэхдээ шөнө, өдөргүй хана нураах, нүдэх, өрөмдлөг хийх нь бусдын тайван байдлыг алдагдуулж бухимдуулдаг байна. Хэрэв ийм тохиолдол гарвал Цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй гэлээ.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.