Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Увс аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдэж, Нэгдсэн эмнэлгийг тусгаарлаад байна.

Тодруулбал, Улаангом сумын харьяат эрэгтэй өндөр халуунтайгаар энэ сарын 31-ний өглөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтжээ. Одоогоор түүнийг Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд, өндөр халуурч 41-ээс буухгүй байна. Тарваган тахал мөн эсэхийг тогтоох шинжилгээний дээжийг өвчтөнөөс авч Улаанбаатар хот руу илгээжээ.

Тэрбээр тарвага өвчсөний улмаас ийнхүү өндөр халуурч, улмаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнтэй хамт байсан гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь тусгаарлах арга хэмжээ авсан бөгөөд хавьтлуудыг илрүүлж байгаа аж. 

 
Гол, мөрний усны түвшин 5-45 см нэмэгджээ
Гол, мөрний усны түвшин 5-45 см нэмэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.