Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автозамын ус зайлуулах шугам сүлжээг энэ сарын 20-ноос цэвэрлэж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цаг агаар дулаарч, цас ихээр хайлж буйн улмаас явган хүний болон автозамуудад ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй байдал үүсээд байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нийт 163 км далан суваг, борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Эдгээрт хуримтлагдсан лаг хагшаасыг жилд 3-4 удаа цэвэрлэдэг бөгөөд ус зайлуулах шугам сүлжээ нь далд байрладаг учраас бүрэн дулаарч, хайлсны дараагаар цэвэрлэдэг байна.

Иймд дөрөвдүгээр сарын 20-ноос ил шугам сүлжээ, лоткиг цэвэрлэж эхлэн, түүний дараагаар далд системийг цэвэрлэх юм. Борооны ус зайлуулах системээс 4000 орчим шоо метр, томоохон далан сувгуудаас 21-25 мянган шоо метр лаг хагшаасыг жил бүр тогтмол цэвэрлэж, зайлуулдаг аж.

С.Батсайхан: Суурьшлын бүс учраас суваг татах боломжгүй, усыг соруулж байна
С.Батсайхан: Суурьшлын бүс учраас суваг татах боломжгүй, усыг соруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд