Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев аюулгүй байдлын хүчин болон армид хандан “жагсагчид” нэртэй дээрэмчид, террористуудын эсрэг гал нээх тушаал өгчээ.
Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Токаев хэрцгий жагсагчдын эсрэг сэрэмжлүүлэггүйгээр хүч хэрэглэсээр байх болно гэж мэдэгдээд, эмх замбараагүй байдалд нөлөө үзүүлсэн хэмээн чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруутгав.
Олон арван жагсагч амь үрэгдсэнээс гадна цагдаа, хамгаалалтын албаны 18 хүн амиа алдсан гэж эрх баригчид мэдэгдэв. Дотоод хэргийн яамны мэдээгээр 3000 гаруй хүнийг саатуулсан байна.
Токаев "Тайван хэлбэрээр тавьсан бүх шаардлагыг сонссон" гэж мэдэгдсэн ч жагсагчдын дийлэнх хувийг гэмт хэрэгтэн хэмээн үзэж, Алматы хотод болсон эмх замбараагүй байдалд 20,000 дээрэмчин оролцсон гэж мэдэгджээ.
Эх сурвалж: theguardian