Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

ЦУОШГ-аас малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд дараах мэдээллийг хүргүүллээ. Тодруулбал,

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Гадаад руу зорчих иргэдийн анхааралд
Гадаад руу зорчих иргэдийн анхааралд
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.