Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн сарын эхээр 1072 хувьцааны ногдол ашгийг тараана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Ногдол ашгийг аудитын дүгнэлт гарсны дараагаар иргэдэд олгоно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлж байсан.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр тус компани 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба ногдол ашгийг ирэх 7 хоногт иргэдэд олгохоор төлөвлөж байна.

Та өөрийн эзэмшиж буй хувьцааны тоог 266 төгрөгөөр үржүүлэн ногдол ашгийн хэмжээг тодорхойлох боломжтой ба 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа тохиолдолд татвар суутгасан дүнгээр 256 мянган төгрөг олгогдохоор байна.

Төрийн албан хаагчдын цалин маргаашнаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Төрийн албан хаагчдын цалин маргаашнаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
 
Ой, хээрийн түймэрт 504.913 га талбай, 19 толгой бог мал өртжээ
Ой, хээрийн түймэрт 504.913 га талбай, 19 толгой бог мал өртжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.