Уул уурхайн компанийн ажилчдын автобус ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө гарсан талаар бид мэдээлсэн. Ослын улмаас автобусны хоёр жолооч газар дээрээ нас барж, 39 хүн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Эдгээр иргэдийн 37 нь ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна.
Энэ талаар ГССҮТ-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.Мөнгөнөөс тодруулахад, "40 хүнтэй уул уурхайн компанийн ажилчдын автобус ачааны машинтай мөргөлдсөн осолд нийт 41 хүн өртсөн. Үүнээс хоёр нь газар дээрээ нас барж, 39 хүн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн.
Эдгээр иргэдийг Улаанбаатар хотруу авч ирэх ажлыг шуурхай зохион байгуулж, нийт 37 хүн яг одоо ГССҮТ-д эмчлүүлж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд тээвэрлэж ирэх боломжгүй байсан учраас Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ авч байгаа. ГССҮТ-д хүргэгдэж ирсэн 37 хүний гурвынх нь биеийн байдал маш хүнд байна" гэлээ.