“Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс “Авто зогсоолын хураамж”-ийг авч эхлэхээр боллоо. Тодруулбал, тус авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын машинаа байршуулсан тохиолдолд төлбөргүй. Харин дараагийн минутаас нэг цаг хүртэл 1500 төгрөгийн хураамж авах юм аж. Харин ачааны машин болон автобусыг 30 хүртэл минут байршуулбал 1000 төгрөгийн тарифтай.
Иргэд авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-дэд төлбөрийн бүх хэлбэрээр төлөх боломжтой.