Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар НҮБ-тай хамтран ажиллахад бэлэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд импортын автомашиныг хязгаарлах талаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныг 730 мянга байхаар хязгаарлаж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн” хэмээлээ.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодт “Дэлхий даяар жил бүр зам тээврийг ослоор 40 сая гаруй хүн бэртэж, 1.2 сая гаруй хүн амь насаа алддаг гэсэн тоон мэдээлэл бий. Улаанбаатар хотын автомашины хэрэглээ сүүлийн жилүүдэд ихэссэн байна. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь хууль сахиулах үйл ажиллагаа, замын чанар, авто тээвэр гэх мэтчилэн олон асуудлыг зохицуулдаг. Замын хөдөлгөөний асуудлуудаас гарч байгаа хохирлыг хоёр дахин бууруулах боломж бий. Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудал бол замын хөдөлгөөний түгжрэл байдаг. Үүний улмаас зорчигчид цаг хугацаа алдаж, үргүй зардал гарган, агаарын бохирдол ч бий болж байна. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын орчныг сайжруулахад хувь нэмэр болох тул хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа нийт хүн амын тал гаруй хувь буюу 1.7 сая орчим нь нийслэл Улаанбаатар хотод оршин суугаа бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54.5 хувь нь нийслэлд төвлөрдөг.

ШУУД: НҮБ ЗТХЯ-тай хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аяныг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ
ШУУД: НҮБ ЗТХЯ-тай хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аяныг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.