Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх " “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг нээлтийн ажиллагаа болов.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, НОБГ-ын удирдлагууд, МУ-аас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Гавьяат тамирчин Н.Энхбат, Н.Баярсайхан, Азийн даамны холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нарын албаныхан оролцсон юм.
Тус талбай нь сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, мэргэжлийн тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна онцгой байдлын албан хаагчдын сургалтын цамхагтай иж бүрэн спортын цогцолбор юм. “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дэмжлэгтэйгээр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургат сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн байгуулжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс