“Loi4ixcoн” бүлгийн гишүүн, реппер FLA буюу Б.Жавхлантөгс Rokit bay нарын дунд ширүүхэн маргаан үүсээд буй. Өөрөөр хэлбэл FLA өчигдөр 16:00 цагт Rokit bay-д зориулсан дисс дуугаа цацсан бол Rokit bay түүнд хариу барьж 21:30 цагт BLAAVGAI нэртэй дуугаа цацсан. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор дуучин Quiza буюу Б.Батцэнгэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан,
"Эргүү 2 бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж мөнгөө үрнэ. Ирээдүйг нь зажлахгүй залгиж байгаа эрх баригч руу ус балгацан юм шиг дуугуй. Дээвэргүй шорон, дээрэмгүй авилга Худалдагдсан хэвлэл, хулгайлагдсан ирээдүйн талаар юу гэх юм болдоо чааваас… тэгсэн мөртлөө охидыг доромжлохдоо ганган гэж" хэмээн нийтэлжээ.