Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто замыг үерт өртөхөөс сэргийлж засварлаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

Зам тээврийн хөгжлийн төвөөс шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилготой авто зам цэвэрлэх, засварлах ажлыг эхлүүлжээ. Тус газрын дарга Х.Пүрэвжаргал авто зам хариуцагч компаниудад зам байгууламжийг үерээс урьдчилан сэргийлэх үүрэг болгожээ. Өнөөдрийн байдлаар олон улс, улсын чанартай авто зам хариуцагч ммкомпаниуд шар усны үерээс сэргийлэх дараах арга хэмжээ авч ажиллалаа. Үүнд,

  • Авто замын зурвас газрын хог хаягдал, малын сэг зэм, шуудуунд хуримтлагдсан хог, чулуу, бут сөөг зэрэг зүйлийг бүрэн цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болголоо.
  • Зорчих хэсэг болон хөвөө, далангийн хажуу налуугийн цасыг бүрэн цэвэрлэх, ус зайлуулах орох гарах хэсгийн цасыг цэвэрлэв.
  • Хаврын шар ус урсан өнгөрөх, голын цөн түрэх, тошин гарч халиа үүсэх явцад байнгын хяналт тавьж арчилж хамгаалах, замын далан, гүүрийн тулгуур, хамгаалах далан сувагт угаагдал үүссэн, үүсэхээр байгаа бол голдирол, чиглэлийг өөрчлөх, урсгалыг залах, угаагдсан хэсгийг тухай бүр засварлалаа.
  • Ус зайлуулах шуудуу, хиймэл байгууламжийн ёроолын хог хаягдлыг дахин цэвэрлэх, хучилтын суурь хөрс хөвөөнийхөөс түргэн гэсэж хажуугийн чийг замын гол руу шингэх үйл явцыг түргэтгэдэг учир хатаах зэрэг ажлыг хийлээ.

Мөн авто зам хариуцагч компаниуд зам, гүүрийн байгууламжид өдөр тутмын үзлэг шалгалтыг тогтмол хийж, зорчих хэсэг, хөвөөний аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангаж, цаг алдалгүй ажиллаж байна.

Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ
Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.