Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  байгуулсан “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, НОБГ-ын удирдлагууд, МУ-аас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Гавьяат тамирчин Н.Энхбат, Н.Баярсайхан, Азийн даамны холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нарын албаныхан оролцсон юм.

“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дэмжлэгтэйгээр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт,  сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн  байгуулаад байна.

Сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, мэргэжлийн тэмцээн, уралдаан зохион байгуулах сургалтын цамхагтай иж бүрэн спортын цогцолбор юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж байна
Улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж байна
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.