Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮНЭ ХАНШ: Үхрийн мах кг нь 24500 төгрөгт хүржээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийслэлийн статистикийн газрын үнэ ханшийн мэдээллээр үхрийн махны үнэ килограмм нь дунджаар 19743 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 17565 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурсан бол цул махны үнэ 0.5 хувиар өсжээ.

Махны үнэ "Хар хорин" захад хамгийн хямд буюу килограмм нь 14000 төгрөг бол “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 24500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурч, хонины цул махны үнэ 0.3 хувиар өссөн байна.

Хүнсний ногооны үнэ: Монгол төмсний үнэ 1.0 хувиар өсч 1866 төгрөг байгаа бол луувангийн үнэ тогтмол буюу 2911 төгрөг байна. Мөн байцааны үнэ 6.7 хувиар өсч 2368 төгрөг болжээ. Түүнчлэн хүрэн манжин 0.6 хувиар, Монгол сонгино 1.6 хувиар тус тус үнэ нэмэгджээ.

ГХЯ: Монгол Улс хүн төрөлхтний эсрэг заналхийлж буй террорист үйл ажиллагааг эрс буруушаадаг болно
ГХЯ: Монгол Улс хүн төрөлхтний эсрэг заналхийлж буй террорист үйл ажиллагааг эрс буруушаадаг болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.