Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: 471 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"2020.08.27 Өчигдөр ХӨСҮТ-ийн 2,  Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 471  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалж хэлвэл: 

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1  хүний  шинжилгээ,
  • 08.27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ,
  • 08.27-нд Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ, 
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ, 
  • Гадаадын улс орон луу явах хүсэлт гаргасан 13 хүний шинжилгээ,
  • Эмч ажилчдын 19 хүний шинжилгээ, 
  • Тандалтын 5 хүний шинжилгээ
  •  Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64 хүний давтан  шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 19 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

МУ-д  нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс 291 иргэн эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтанд 33 хүн, гэрийн ажиглалтанд 35 хүн байна. Ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 223 хүн байна.

ХӨСҮТ-д одоо 10  хүн эмчлэгдэж байна. 9 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ. 

Б.Ганхуяг:
Б.Ганхуяг:"Эрдэнэс-Тавантолгой” ХК иргэдийн ногдол ашгийн 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн
 
Улаанбаатарт шөнөдөө бага зэргийн бороотой, маргааш 12 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө бага зэргийн бороотой, маргааш 12 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.