Өвөлжилт хүндэрч улсын хэмжээнд 6 сая толгой мал хорогдоод байна. Зуд нүүрлэсэн аймаг сумдын малчдад гадаадын улс орнуудаас хүмүүнлэгийн тусламж олгож байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр БНСУ-аас эрдэс тэжээлийн багц болон малчдад бэлэн мөнгөний тусламж олгохоор болжээ. Энэ хүрээнд малчин өрхөд 550 мянган төгрөг бэлнээр олгох юм байна. Одоогоор тусламж олгох айлуудыг сонгож байгаа бөгөөд ойрын хугацаанд санхүүжилт нь шийдэгдэх аж.
Малчдад олгож буй бэлэн мөнгөний тусламж нь ямар нэгэн зориулалтгүй тул хэрхэн юунд хэрэглэх нь тухайн өрхийн сонголт болохыг ч холбогдох албаны хүмүүс мэдээллээ.