МАН-ын бага хурал энэ сарын 22, 23-нд хуралдахаар товлогджээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай. Тиймээс дээрх хурлаар мөрийн хөтөлбөрөө эцэслэх аж. Мөн мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудал хэлэлцэхээр товложээ.
МАН-ын бага хурал энэ сарын 22,23-нд хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.