Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх хэлэлцээрийг албажуулан баталлаа.

Үүний үр дүнд хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна. Ингэснээр Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.

Мөн тун удахгүй БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэг эхлүүлэх аж.

Одоогийн байдлаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.

ЭЦА: Хүрэн баавгай, халиун бугын эд эрхтэнг хууль бусаар бусдад борлуулах гэж байсныг илрүүллээ
ЭЦА: Хүрэн баавгай, халиун бугын эд эрхтэнг хууль бусаар бусдад борлуулах гэж байсныг илрүүллээ
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...