Лхагва гарагийн Орландо Мэжик болон Милуоки Бакс багуудын хоорондох тоглолтын үеэр Бакс багийн тамирчид тоглохоос татгалзсанаар Плэйофф 2020 хойшлогдлоо.
Милуоки хотоос 64 километрийн зайд орших Кеноша хотод хар арьст залууг цагдаа нар 3 хүүхдийнх нь хажууд нуруу руу нь 7 удаа буудаж амийг нь хөнөөсөнд эсэргүүцлээ илэрхийлж Бакс багийн тамирчид тоглохоос татгалзжээ. Арьс өнгөний эсрэг тэмцэж буйгаа улирал эхлэхэд л илэрхийлээд байсан NBA-ийн тоглогчид дахин эсэргүүцлээ илэрхийлж байна.
Ингэснээр Оклахома Сити Тандер болон Хьюстон Рокетс, Лос Анжелес Лэйкэрс болон Портлэнд Трэйл Блейзэрс багуудын тоглолт мөн явагдаагүй аж. Үүнээс гадна WNBA-ийн 3 тоглолт болон MLB-ийн 2 тоглолт, MLS-ийн 5 тоглолт хойшлогдсон юм.
Мөн ЛэБрон Жэймс гэх зэрэг тоглогчид болон Бостон, Орландо, Юта хотын багууд энэ үйл явдлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.