Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Хуулийн төсөлд СӨХ-ны мөнгөө төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж тусгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Өнөөдрийн байдлаар нийслэлд 1474 Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018-2022 онд СӨХ-той хамааралтай нийт 5360 нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Ихэнх нэхэмжлэл нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, СӨХ-ны ашиглах эрхтэй газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай байсан гэдгийг албаныхан онцолж байна.

ХЗДХЯ-наас “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулаад буй. Тус хуулийн төслийн 57 дугаар зүйл. Сууц өмчлөгчийн хүлээх хариуцлага тусгагдсан.

Ингэхдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сайн дураар биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө, зургаан сараас дээш хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сайн дураар биелүүлээгүй бол сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтийн дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэх заалтууд оржээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

Хүүхэдтэй болохгүй, дундын өмчгүй ГЭРЭЭТ ГЭР БҮЛ “Трэнд“ болжээ
Хүүхэдтэй болохгүй, дундын өмчгүй ГЭРЭЭТ ГЭР БҮЛ “Трэнд“ болжээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.