Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УХТЭ: Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа билээ. Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд нүүдлийн эмнэлгээр үйлчилж эрт илрүүлэгт иргэдийг хамруулж байгаа аж.

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгт нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 0-17 насны хүүхдийн 66 хувь, 18-аас дээш насныхны 27,7 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан бөгөөд хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг үүднээс ийм эмч нарын багийг ажиллуулж хөдөөгийн сумдад ажиллуулж буй юм.

Б.Жавхлан: Гурилын үнэ өсөж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу
Б.Жавхлан: Гурилын үнэ өсөж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.