Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд гомдол ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь ҮНЭН

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан. Харин "Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй. Ажлаа хийж байгаа" хэмээн Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн байдаг.

Тэгвэл Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргал ажлаасаа чөлөөлөгдөөгүй ч түүнтэй холбоотой гомдол АТГ-т ирж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн аж. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Гомдол ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, Дархан-Уул аймгийн иргэн П.Баяраа "2022 оноос эхлэн Б.Азжаргалтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газар уг хэргийг хаасан. Харин Улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргаснаар Нийслэлийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож Б.Азжаргалд холбогдох хоёр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар болсон. Тухайн хэрэгт авлига, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг ноцтой үйлдлүүд багтсан" хэмээн мэдээлж байсан юм.

С.Бямбацогт: 30, 38 болж хуваагдсан хоёр талыг эвлүүлж, шийдэж байж, дараагийн асуудлууд яригдана
С.Бямбацогт: 30, 38 болж хуваагдсан хоёр талыг эвлүүлж, шийдэж байж, дараагийн асуудлууд яригдана
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.