Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Гурилын үнэ өсөж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Гурилын үнэ өсөж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу. Та нарын ажил явахгүй болохоор асуудал бүр хурцдаж орж ирж байна. Ганц гурил дээр ч биш, бусад олон бүтээгдэхүүн дээр ингэж гарч ирдэг. Үнэхээр далд эдийн засаг яваад, үнийн хөөрөгдөл бий болоод байгаа бол танайд зориулсан хууль ч бий. Та нар ямар арга хэрэглэсэн юм бэ. Үнэхээр үгэнд чинь ороогүй юм уу. Ийм хүнд байдалд оруулахгүйгээр яагаад шийдэж болдоггүй юм бэ. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж байхад та нар огт хариулт хэлээгүй, байгаа ч үгүй. Асуудлыг ингэж хүндрүүлж, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд авчирч байгаа нь маш харамсалтай" гэлээ.

ХЭРГИЙН МӨРӨӨР: Шоудаад өглөө иртэл хүүхэд нь гэрийн гадаа осгосон байжээ
ХЭРГИЙН МӨРӨӨР: Шоудаад өглөө иртэл хүүхэд нь гэрийн гадаа осгосон байжээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.