УОК-оос цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагууд мөн иргэдийн зүгээс УОК-т хандив тусламж үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 49 иргэн 28 аж ахуйн нэгж байгууллага, 72 төрийн байгууллага, 28 төрийн бус байгууллага, 1 гадаадын байгууллагаас нийт 3 тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив, мөн 811 сая төгрөгийн бараа материалыг УОК-т ирүүлсэн байна.
Мөн ОХУ-аас зудын хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор малчдад 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг тусламжаар ирүүлсэн ба одоогоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна" хэмээв.