Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оноос хойш 155 шүүгчийг томилжоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар "Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оноос хойш хийсэн шүүгчийн томилгоонуудын тоо мэдээллийг багцлан танилцуулж байна.

Тэрбээр 2017 онд томилогдсон цагаасаа хойш 155 шүүгчийн томилгоог хийжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд бүрэн эрхийн хугацаанд хийгдэж буй шүүгчийн томилгооны мэдээллийг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2017 оны №36 дугаараас 2020 оны №29 хүртэл дугааруудад хэвлэгдсэн Ерөнхийлөгчийн зарлигаас шүүн бэлтгэжээ.



ДЭВСГЭР МЭДЭЭЛЭЛ:

  • Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
  • Бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно. 
  • Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнээр ажиллах хугацаа дууссан нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.  
  • Дээрхээс бусад тохиолдолд шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч хугацаагүйгээр томилно. 
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн адил шатны дагнасан шүүхэд шилжүүлэн томилж болно.

ЭХ СУРВАЛЖ: LEGALDATA.MN

БНСУ-д оршин суудаг таван монгол иргэн коронавирусээр халдварлажээ
БНСУ-д оршин суудаг таван монгол иргэн коронавирусээр халдварлажээ
 
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын ажил гацсанаас 4-5 тэрбум ам.долларын боломж АЛДАГДСАН
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын ажил гацсанаас 4-5 тэрбум ам.долларын боломж АЛДАГДСАН
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.