Маргааш Казах үндэстний баяр буюу "Наурызын баяр"-т зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус барилдаанд зодоглохоор 200 гаруй бөх бүртгүүлсэн байна. Тэдгээрийн дунд өнөөдрөөс барилдах эрх нь сэргэж буй Улсын заан Б.Серик багтжээ.
Түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд, МҮБХ-ноос тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь түдгэлзүүлээд байсан юм.