Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст энэ сарын 17-ны 23:00 цагийн үед "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус мэдээллийг шалгахад, урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан Х-г зодож амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдожээ. Иймд:
-Баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
-Нэгнийхээ үг, үйлдэлд хүлээцтэй байж, хэдхэн хормын уур бухимдлаас эрдэнэт хүний амь хохирч болдог гашуун сургамжийг давтахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.