Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр байгуулагдсан хороодын хэсгийн байцаагчдыг түр томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан 21 хороог шинээр байгуулсан билээ.

Тус хороодын хэсгийн байцаагчийн орон тоог шийдвэрлэх хүртэлх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн 21 хэсгийн байцаагч албан тушаалтай алба хаагчдыг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэгт зургаа хүртэлх сарын хугацаагаар түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эрх зүйн зарим актуудыг  судлуулах сургалтыг өчигдөр /2020.08.25/ зохион байгууллаа.

Сургалтын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар түр томилогдсон хэсгийн байцаагчид болон Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсийн дарга нарт үүрэг, ажлын чиглэл өглөө. 

Шинээр байгуулагдсан хороодод дадлага, туршлагатай хэсгийн байцаагчийг ажилуулснаар цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага, ажлын арга барил солилцох нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

"Чөлөөт худалдааны бүсэд хил гаалийн цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна"
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.