Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тод каннам” гоо сайхны эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдсон мэс заслын эмч Д.Тодномбат, нойрсуулагч эмч Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн. 

Хэлэлцүүлгээр:

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох
  • Гэрч Д.Тодням /Тод каннам эмнэлгийн захирал/-ын оролцоо байгаа эсэх болон иргэний хариуцагчаар тогтоох эсэх
  • Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй
  • Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ