Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -5 хэм хүйтэн. Үүлшинэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 31 секунд

2024 оны 03-р сарын 09-ний 20 цагаас 03-р сарын 10-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн ууларрхаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын 128 бөх маргааш хүч үзнэ
П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын 128 бөх маргааш хүч үзнэ
 
ТАНИЛЦ: Хоршоо байгуулахад материалаа ингэж бүрдүүлнэ
ТАНИЛЦ: Хоршоо байгуулахад материалаа ингэж бүрдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.