Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт өвс, тэжээл ачсан машиныг тоносон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус аймгийн Цагдаагийн газраас дээрх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Сануулахад, "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын замд энэ сарын 2-нд замын хажуу руу унасан машиныг үлдээгээд, гурав хоноод ирэхэд машины түлш, 500 кг-тай өвснөөс 14 боодол өвсийг нь тоносон байна" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн байдаг.