Дамбадаржаа дулааны дэд төвийн халаалтын зуухыг хийн түлшний технологид шилжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа дулааны дэд төвийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх гурван талт гэрээг байгуулав. Гэрээнд дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, санхүүжүүлэгч “Саусгоби Сэндс” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн менежер Д.Нэмэхбаяр, гүйцэтгэгч “Газком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэржбүдээ нар гарын үсэг зурлаа. Дамбадаржаа дулааны дэд төв нь жилд 2130 тонн түүхий нүүрс хэрэглэдэг, 2.8мВт-ын хүчин чадалтай дөрвөн зуухтай. Тус дэд төвөөс дүүргийн 36, 109-р цэцэрлэг, Эрдмийн хөтөч 58-р сургууль, Онцгой байдлын хэлтэс зэрэг төр, хувийн хэвшлийн 10 гаруй объектод дулаан нийлүүлдэг. Мөн тухайн бүсийн 70 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг юм. Тус дэд төвийн халаалтын зуухыг Япон технологийн шингэрүүлсэн хийн системд шилжүүлснээр жилд 2000 гаруй тонн нүүрсний хэрэглээ зогсоож, агаар орчны бохирдол буурна.

Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан явдлыг зогсоожээ
Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан явдлыг зогсоожээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!