Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Монгол-Унгар улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Унгар Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Алтай судлалын чиглээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоо. Тэрбээр тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Унгар хоёр улс газар нутгийн хувьд алс хол орших ч гэлээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс, түүх соёлын эртний хэлхээ холбоотой байдаг нь манай хоёр орныг сэтгэл санааны хөрш болгодог гэж үздэг.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна. Улс төрийн харилцааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байна. Үүний том илрэл өнгөрсөн 2023 онд Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло Монгол Улсад айлчилж байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа миний бие ийнхүү Унгар Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Манай хоёр орны харилцаанд боловсролын салбар чухал байр суурь эзэлдэг. Унгар Улсын Засгийн газраас монгол оюутнуудад тэтгэлэг олгож, манай улсад нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байдагт монголын ард түмэн талархдаг юм.

Хэл, түүх, соёл нь аливаа улсын дархлаа, тусгаар тогтнолын үндэс суурь байдаг. Өөрийн улсын түүх, хэл, соёлоо хадгалан авч явах нь тухайн улсын иргэн бүрийн үүрэг. Харин харь улсын түүх, хэл, соёлыг сурч мэдэн, дэлхийд сурталчилна гэдэг нь ачит үйлс бөгөөд хүндлэлийн дээд хэлбэр гэж боддог. Өнөөдрийн энэ Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирсэн Алтай, Монгол судлаачдыг харахад туйлын баяртай байна. Цаашид та бүхний энэ ариун үйлсэд өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжих болно гэдгээ илэрхийлж байна" гэв.

Мөн Улсын Их хурлын дарга Г.Занданшатар “Алтай судлал түүхийн хуудаснаа” хэмээх илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ,

Алтай судлалын түүхийг Чингис хаанаас өмнөх, Чингис хааны үед, Чингис хааны дараа гэсэн үндсэн гурван үед хуваан үзэж илтгэв.

ЦУОШГ: Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу цас орохоор байгаа нь хаваржилтыг улам хүндрүүлэхээр байна
ЦУОШГ: Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу цас орохоор байгаа нь хаваржилтыг улам хүндрүүлэхээр байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.