Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто ослын улмаас 4 сартай хүүхэд энджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Өчигдөр оройн 19.18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сумын “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 сартай, эрэгтэй А-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг анхааруулж байна.

Тээврийн Цагдаагийн Алба

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгалаа
УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгалаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖ байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.