Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: 1011 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"2020.08.24 Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, ЗООНОЗ өвчин судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 1011  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалж хэлвэл: 

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3  хүний  шинжилгээ,
  • 08.04-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ,
  • 08.05-нд Сиатл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
  • 08.09-нд Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ, 
  • 08.11-нд Прага-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний шинжилгээ, 
  • Гадаадын улс орон луу явах хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ,
  • Эмч ажилчдын 28 хүний шинжилгээ, 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

 МУ-д  нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс 289  иргэн эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтанд 31 хүн, гэрийн ажиглалтанд 40 хүн байна. Ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д одоо 9  хүн эмчлэгдэж байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүнд байна" гэлээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны удирдлагыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны удирдлагыг хүлээн авч уулзав
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.