Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүргэдийн баяр” энэ сарын 9-10-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотод зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг Чингисийн хүрээ цогцолборт энэ сарын 9-10-нд зохион байгуулахаар бэлтгэл ажил нь хангагджээ.

Уг арга хэмжээ нь Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

“Бүргэдийн баяр-2024” арга хэмжээнд Казак үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, морьтон баатрын шоу тоглолт, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны шоу тоглолт, казак үндэсний тоглоом, казак гэрээр зочлон казак үндэстний ахуй соёлтой танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ. Тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Чингис хааны хүрээ цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн соёлын газар хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байна.

Жүдо бөхийн залуучуудын УАШТ үргэлжилж байна
Жүдо бөхийн залуучуудын УАШТ үргэлжилж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ