Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутан цэргийн бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас цахимаар авч эхлэх бөгөөд гуравдугаар сарын 11-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Хүсэлтийг гар утасны "E-Mongolia" аппликэйшн, www.e-mongolia.mn болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой ба "Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэхэд дараах нөхцлүүд шаардлагатай юм. Тодруулбал,

  • Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 хүрэх насных байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлага тавигдсан байна.

Түүнчлэн энэ жилээс эхлэн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон ба коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлнэ.

Өнөөдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Өнөөдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
 
Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа ,263 хүүхэд байна