Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Өнөөдрөөс номын баяр эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг танилцуулж байна.

10:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт, Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, гэр хорооллын гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

10:00 цагт 32-ын уулзварын баруун урд Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд, “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын хүрээнд шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, худалдан борлуулалт зэрэг цаг үеийн сэдвээр мэдээлэл хийнэ. Утас: 99354999, 88028646

10:30 цагт "Чингис хааны хүрээ" цогцолборт "Гэгээн Муза 17" олон улсын театрын наадмын хүрээнд "Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээ мэргэжлийн театрын үндэс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд, "Аюуд" ХХК болон “Хуашин констракшн Монгол" ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар "Аюуд" ХХК-аас албан ёсны тайлбар хийнэ.

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д, Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монреалийн протокол нь Озоны давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж байна” сэдвээр мэдээлэл өгнө.

11:00 цагт, МҮЭХ-ны 4 дүгээр давхарт, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт, СХД-ийн 65 дугаар сургуулийн гадна Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Мэддэг мэдээлдэг байя" аяныг зохион байгуулагдана.

14:00 цагт Номын баярын 99 дүгээр асарт, Сонгуулийг шинэ хууль, журмаар явуулахтай холбогдуулан шинэ загварын саналын хуудсыг танилцуулна.

Д.Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр эхэлнэ.

СУРВАЛЖИЛГА: Шим тэжээлтэйгээс гадна сурагчдад таалагдах хоолыг 1500 төгрөгт багтааж хийнэ гэдэг ХҮНД ДААЛГАВАР
СУРВАЛЖИЛГА: Шим тэжээлтэйгээс гадна сурагчдад таалагдах хоолыг 1500 төгрөгт багтааж хийнэ гэдэг ХҮНД ДААЛГАВАР
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.