Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанкнаас нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллийг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 08-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

-10.00 цагт: Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаар тогтоох шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо"-ноос НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд шаардлагыг хүргүүлнэ. Утас:8811-1055

-11.00 цагт: Барилгачдын талбай, ЗГ-ын 12-р байранд, ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-11.30-14.00 цагт: “Алтан гадас” ресторанд Халх голын байлдаанд сувилагчаар ажиллаж байсан, 100 настай ахмад дайчин Д.Чимэдцэрэнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 9909-9702.

12.00 цагт: Улсын II төв эмнэлэгт, Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх автомашинуудыг хүлээлгэн өгнө. Эрүүл мэндийн сайд болон Япон улсын Элчин сайд, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно. Бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх боломжтой явуулын амбулатори эдгээр автомашинаар алслагдсан нутагт иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060

14.00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Энэ үеэр нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээлэл танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийж буй айлчлал 2 дахь өдрөө үргэлжилнэ.

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нарын 13 дахь жилдээ зохион байгуулж буй “ART & CRAFT" шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн гарч байна.

П.Баттөр: “Клеопатра“ жүжгийн Марк Антонигийн дүрээр 13 жилийн дараа дахин тайзнаа гарч ирж байгаадаа баяртай байна
П.Баттөр: “Клеопатра“ жүжгийн Марк Антонигийн дүрээр 13 жилийн дараа дахин тайзнаа гарч ирж байгаадаа баяртай байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.