Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлээгүй байхад тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар хасагдсан тээврийн хэрэгсэлийн арлын дугаар дээр хадгалан бусдаас 300 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн хээл хахууль авч заржээ. Мөн хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох, ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг шалгаж байна.
АТҮТ-ийн ажилтнуудыг Эрүүгийн цагдаагаас баривчлан шалгаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.