Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Метроны тасалбарын үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.

Б.Энхбаяр: Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг Макаогийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран эх оронд нь буцаасан
Б.Энхбаяр: Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг Макаогийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран эх оронд нь буцаасан
 
ЧУУЛГАН: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
ЧУУЛГАН: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.