Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр Иргэний хэргийн болон шүүхийн шатанд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрбээр хэлэхдээ,
"Энэ гэрээг байгуулснаар хоёр улсын тухайд эрх зүйн туслалцаанд хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, хоёр талд зорчиж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах өргөн цар хүрээтэй үр дүнд гарна гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн үед Монгол Улсын иргэд Макаод олноор зорчиж, аялах болсон. Энэ хэрээр гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж буй дүр зурагтай байна. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд Интерполоор эрэн сурвалжилж байсан иргэнийг Макаогийн хууль хяналтын байгууллагатай хамтарч, эх оронд нь буцаасан. Энэ бол хоёр талын хамтын ажиллагааны эхний үр дүн гарч байгаагийн илрэл" гэв.