Зудын нөхцөл байдлаас үүдэн зам харгуй хаагдсантай холбоотой Булган аймгийн Дашинчилэн суманд 31 сурагч сургуульдаа явах боломжгүй болжээ. Тиймээс Засгийн газрын Шуурхай штаб, аймгийн Онцгой комисс, сумын Шуурхай штаб хамтран зам нээх ажлыг эхлүүлээд байна. Сумаас малчдад хүрэх 15 чиглэлийн бүх зам хаагдсан байсан бөгөөд “Зил-131” машин нэг, трактор гурвыг ашиглан өнөөдрийн байдлаар 82 км замыг нээгээд байгаа юм. Ингэснээр сурагчид ойрын өдрүүдэд хичээлдээ очих боломжтой болно.