Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Навальныний биеийн байдал тогтворжиж Германруу ниссэн байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

ОХУ-ын сөрөг хүчний лидер Алексей Навальнынийг хордуулсан гэх мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаж зарим улс орнууд санаа зовж байгаагаа илэрхийлэх болсон. Тэгвэл түүнийг тээвэрлэсэн нисэх онгоц Омск хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Герман руу нисжээ. Германы эмч нарын баг түүнийг  "Шарит"  нэртэй эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлэх ажээ.. 

Эмч нарын үзэж байгаагаар, Алексей Навальныйгийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд түүнийг төрөл садныхных нь хүсэлтээр Омск хотын эмнэлгээс Германд байдаг эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон байна. Харин ОХУ-ын Омск хотын эмч нар Навальныйг эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжтой учир заавал өөр эмнэлэг рүү шилжих шаардлагагүй гэж үзсэн байна. Үүнтэй Германы эмнэлэгийн баг санал нийлсэн хэдий ч ар гэр нь ОХУ-д байлгах хүсэлгүй байгаа бөгөөд түүний эмчилгээг сайн хийлгэх, цаашдын аюулгүй байдлыг хангах үүднээс Германруу ийнхүү явуулж байна. 

А.Навальныний хэвлэлийн төлөөлөгч ямар нэг хууч өвчин, харшилгүй байсан бөгөөд тухайн өдөр онгоцны буудал дээр нэг аяга цай уусан. Цайнд нь хордуулагч бодис хийсэн гэж үзэж байгаа мэдэгдсэн бол баруун зарим орнууд түүний дотор Франц улс А.Навальнынд улс төрийн оргонол үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. 

Ерөнхий сайдын гар буу 760 орчим еврогийн үнэтэй
Ерөнхий сайдын гар буу 760 орчим еврогийн үнэтэй
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.